Сумын тухай
2024-11-07 11:33:00,   1200

Говь-Алтай аймгийн Бигэр сум нь 1924 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь Халхын Засагт хан аймгийн Бигэр Номун хан хутагтын шавьд харьяалагдаж байжээ. Мянгай, Урт, Буудай, Их булаг, Хүрэмт гэсэн 5 багтай. Говь-Алтай аймгийн зүүн өмнө хэсэгт байрладаг. Улаанбаатар хотоос 960 километр, аймгийн төвөөс 108 километр зайд оршдог. Нийт газар нутгийн хэмжээ 382623 гектар. Физик газарзүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт багтана. Монгол Улсын баруун хязгаарт Алтайн нурууны урд хэсэгт говийн бүсэд багтаж Бурхан Буудай, Сэрхийн нурууны сав газарт говь, хоолой, бэл, тал, нуруу, хосолсон нутагт оршдог. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хуурай хур тунадас багатай халуун зунтай. Хур тунадас багатай, хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -20 хэм, 7 дугаар сарын дундаж температур +25 хэм, жилийн дундаж салхины хурд 4-6 м/сек, жилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм байдаг. 

2024-11-07 11:33:00